Дандаа хөвсгөр цас ордог тийм газар руу явах уу ?
Цас орохоор ямар нэг сайхан зүйл тохиолддог гэдэгт итгэдэг. 2015 он.
Зуун жил орсон ч үргэлж шинээрээ, цав цагаанаараа ордогт цасны хүч нуугддаг
юм шиг ээ.
Бидэнд амьдрах итгэл найдвар, сайхан дурсамжийг бэлэглэхээр хорвоо ертөнцийн
хаа нэгтээ яг одоо цас орж байгаа даа.
Хэрвээ “нөхцөл байдал”-д баригдаагүй бол дандаа цас ордог тийм газар луу маргааш гэхэд л цүнхээ баглаад гараад явах байлаа. Тийм болохоор өдөр бүр “сэтгэлдээ” цас оруулж амьдрахаас өөрөөр юуг ч би чадахгүй л сууна. Ядаж л өнөө орой цас орчихгүй юм байх даа гэж хүлээх вэ дээ. Хүлээхээс, юмны учир өөрөө олдохыг харж суухаас гэхдээ залхаж байна. Залхуутай ч гэсэн ингээд амьдарч л таарах юм.
Өчигдөр надад ирсэн Хайр гэж юу юм бол оо ? гэсэн асуултын хариуг хайна даа гээд байж байтал өнөөдөр хүү минь намайг хуучны тэмдэглэлээ уншаад сууж байх зуур дэргэд ирснээ, Хайрын тухай кино гэнэ үү? Хайр гэж ингэж инээхийг хэлдэг үү? гэж асуунгаа The Notebook киноны зурган дээрх Rachel ийн жаргалтай царайг заав.
Хайр гэж тэр киноны постер дээрх шиг жаргалтай хором юм болов уу. Түүний хэлдэг шиг өөр юу ч хүсэхгүй болчихдог тийм хором юм болов уу.
Хайр гэдэг хамтдаа уусан hazelnut latte ч юм болов уу, мэдэхгүй юм даа.
Хайр гэдэг хэн нэгний жаргалтай байгааг хараад жаргалтай байгаад нь баярлах сэтгэл, хамгаалмаар, харамламаар санагдах тэр мэдрэмж, заримдаа дулаан хувцасла! гэж зөөлхөн загинах халамж, хамтдаа байхад мэдрэгддэг амар амгалан, туйлын тайван байдал л байх даа.
Гэвч тайван байдал болон хайр хоёр ихэнхдээ тэрслүү мэт байдаг нь хачин. Би туйлын тайван байж үзсэн, гэвч тэнд хайр байгаагүй. Хайртай байж, тэр хүнийхээ бүх цаг хугацаа болж өнгөрсөн-одоо-ирээдүй нь “бид”байхыг хүсч үзсэн. Гэвч тэнд тайван байдал байгаагүй. Мэдэхгүй юм даа.
Тиймээс би хариултыг нь цуглуулчихаад чамд хэлье.
Slow dance, Slow morning!
Сайхан өдөр байна.
Сайхан амьдрал байна!
Маргааш цасан дээр гарч тоглоно оо. Энэ амьдралын учрал бүрт баярлалаа.
Be your best ! — Өнөөдөр нэг машин дээр биччихсэн байсан үг.
2024.01.21. 01:58 цаг