Future continuous tense^^

Purevjargal Tsengel
1 min readJan 29, 2024

--

Таны нэрлэдэгээр амьдрал гэж юу вэ,

Нэг тийм сайхан зүйл

Эсвэл нэг тийм новшийн зүйл

Тийм ээ

Надад ч бас… Нэг бол дэндүү сайхан нөгөө бол үхмээр тэнэг тийм зүйл.

“Дандаа үргэлжлэх” цаг шиг, дандаа хайртай байхыг л би хүснэ. Энэ бүхэн дуусашгүй, дандаа би чамд хайртай санагдаж, үргэлж чамаар амьсгалж, чи байхгүй бол амьсгалж чадахгүй, чи үгүй бол цаг хугацааг зогсдог гэдэгт итгэдэг тиймээрээ байхыг би хүснэ.

Хамтдаа байхад цаг хугацаа яагаад тийм хурдан өнгөрдөг вэ , хол байхад өнгөрч өгдөггүй “зовоодог”-ийг гайхна.

Чиний дэргэд би 80 насалж чадах юм шиг итгэл найдвар төрдөгт гайхна. Чамгүйгээр би амьдарсан ч, үүнээс хойшхи амьдрал минь “чамайг санасан, агуулсан” амьдрал байгаад ханана.

Энэ амьдралд хайрлаж бас хайрлуулахаас өөр чухал үйлгүй мэт оршихыг хүснэ.

Цэцэг усалж, даашинз өмсөж, сургаал айлдаж, Дао ярьж, өөрийгөө хайх ямар ч шаардлагагүй, өөрийнхөө олсон энэ амьдралд өөртөө эзэн болж дүүрэн’ амьдрахыг хүснэ.

Тэвэрт нь унахад үүлэн дээр хөвөх мэт, холдоход галд шатах мэт, эргээд санасан шүү гээд чангаар тэврэхэд бороо орох мэт тийм уянгалаг оршихуйг би хүснэ…

“Чиний дэргэд би

Мөрөөдлөө үүрсэн хүнд цүнхтэйгээ

Итгэж чадсан амьдралаа

Инээмсэглэн туулж чадна” гэдэг найзын минь гэгээлэг мөртүүд санаанд орно.

Ийм гэрэл гэгээг түгээж бас хүртэж амьдарна гэдэг хувь юм даа…

2024.01.29

Оффисын саарал ширээ

--

--

Purevjargal Tsengel
Purevjargal Tsengel

Written by Purevjargal Tsengel

Амьдралыг ажиглах дуртай…

No responses yet